
Олон улсын хөтөлбөр
Програм хангамж 2+2
Програм хангамж 2+2 хөтөлбөр нь эхний 2 жилийг СЭЗИС-ийн Инженер, Технологийн сургуульд, дараагийн 2 жилийг БНСУ-ын Daegu University-д үргэлжлүүлэн суралцах боломжтой олон улсын хамтарсан хөтөлбөр юм. Оюутнууд компьютерын инженерчлэл, компьютерын программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, AI software зэрэг чиглэлтэй уялдсан программчлал, систем хөгжүүлэлт, веб болон мобайл технологи, багийн төслийн ур чадвараа олон улсын орчинд хөгжүүлнэ.
Хугацаа
4жилСудлах кредит
126 кредитСуралцах хэлбэр
Танхим, цахим хосолсон
Элсэх босго оноо
Математик / Физик: 520+ оноо
Англи хэл / Нийгэм: 500+ оноо
Програм хангамж 2+2
Мэргэжлийн тухай
Програмчлалын суурь мэдлэг олгох, Програмчлалын үндсэн ойлголт, алгоритм, өгөгдлийн бүтэц болон програм хөгжүүлэлтийн логикийг эзэмшүүлнэ.
Олон төрлийн програм хөгжүүлэх чадвар, Вэб, мобайл болон backend систем хөгжүүлэх орчин үеийн технологи, програмчлалын хэлүүдийг ашиглан програм бүтээх ур чадварыг олгоно.
Програм хангамжийн инженерчлэл Системийн архитектур, програм хөгжүүлэлтийн арга зүй, багийн хамтын ажиллагаа, төслийн менежментийн зарчмуудыг суралцана.
Практик туршлага олгох, Оюутнууд бодит төслүүд дээр ажиллаж, программ хөгжүүлэх практик туршлага хуримтлуулна
Код бичих соёл, аюулгүй байдал, тест болон чанарын баталгаажуулалтын стандартуудыг судалж, мэргэжлийн ёс зүйг ойлгоно.

Програм хангамж 2+2
Олж авах мэдлэг
Програм хангамжийн салбар нь дэлхийн технологийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчний нэг. Энэхүү 2+2 хөтөлбөрөөр оюутнууд Монголд программчлал, алгоритм, өгөгдлийн бүтэц, системийн сууриа бататгаж, Daegu University-ийн сургалтын орчинд computer software, information security, AI software, хэрэглээний төсөл болон үйлдвэрлэлтэй уялдсан инженерчлэлийн ур чадвараа гүнзгийрүүлнэ.
Техникийн ур чадвар
- Програмчлалын ур чадвар
- Вэб болон систем хөгжүүлэлт
- Мобайл апп хөгжүүлэлт
Аналитик ур чадвар
- Асуудал шийдвэрлэх чадвар
- Системийн анализ.
Чиглэл тус бүрийн ур чадвар
- Backend хөгжүүлэлт
- Мобайл хөгжүүлэлт
- IoT болон ухаалаг төхөөрөмж
- Хиймэл оюун ухаан
Бизнес ба хэрэглээний чадвар
- Төслийн менежмент
- Инноваци ба бизнес
- Аюулгүй байдал
Технологийн хөгжлийн мэдлэг
- Орчин үеийн технологийн чиг хандлага
- Үргэлж суралцах чадвар


Ирээдүйн ажлын байр
Програм хангамжийн мэргэжилтнүүд олон салбарт ажиллах боломжтой бөгөөд олон чиглэлийн үүрэг бүхий ажлын байрууд байдаг.
Програм хангамж хөгжүүлэгч
Мобайл апп хөгжүүлэгч
Вэб хөгжүүлэгч
Өгөгдлийн шинжээч
Хиймэл оюун ухааны инженер
Тоглоом хөгжүүлэгч
Програм хангамжийн тестер
Системийн архитектор
Кибер аюулгүй байдлын шинжээч

Хамтарсан их сургууль
Daegu University
Daegu University нь БНСУ-ын Кёнсан хотод байрлах, олон улсын оюутнуудад бакалаврын өргөн сонголт санал болгодог иж бүрэн их сургууль юм. Тус сургуулийн мэдээлэл, харилцаа холбооны инженерчлэлийн чиглэлд Computer Engineering, Computer Software, Information Security, мөн AI чиглэлд AI Software зэрэг хөтөлбөрүүд багтдаг тул Software Engineering 2+2 оюутнуудад программ хангамж, систем, аюулгүй байдал, хиймэл оюун ухааны хэрэглээтэй уялдсан сургалтын орчин бүрдэнэ.
- БНСУ-ын Кёнсан дахь олон улсын кампусын орчин
- 12 коллеж, 96 бакалаврын хөтөлбөртэй иж бүрэн их сургууль
- Computer Engineering, Computer Software, Information Security чиглэлийн сургалт
- AI Software болон технологийн хэрэглээтэй уялдсан хөгжлийн боломж
- Мэдээлэл, харилцаа холбооны технологи болон үйлдвэрлэл-сургалтын хамтын ажиллагааны чиглэлээр хөгжиж буй орчин
Програм хангамж 2+2
Хөтөлбөрийн танилцуулга харах
Багш хамт олон
Манай
Мэргэжлийн баг хамт олон

Энх-амгалан
Хөтөлбөрийн зохицуулагч
IO Technology LLC гүйцэтгэх захирал, Программ хангамжийн инженер

Нямбаяр
Багш
Backend хөгжүүлэлтийн зөвлөх багш, программ хангамжийн инженер

Оргил
Багш
IO Insitute гүйцэтгэх захирал, Программ хангамжийн инженер, Магистр

Уугандорж
Багш
Frontend хөгжүүлэлтийн зөвлөх багш, программ хангамжийн инженер