
Олон улсын хөтөлбөр
Хиймэл оюун ухаан 2+2
Хиймэл оюун ухаан 2+2 хөтөлбөр нь эхний 2 жилийг СЭЗИС-ийн Инженер, Технологийн сургуульд, дараагийн 2 жилийг БНСУ-ын Woosong University-ийн Endicott-д үргэлжлүүлэн суралцах боломжтой олон улсын хамтарсан хөтөлбөр юм. Оюутнууд AI and Big Data чиглэлээр машин сургалт, өгөгдлийн шинжилгээ, алгоритм, программчлал болон Industry 4.0-ийн хэрэглээний ур чадвараа хөгжүүлнэ.
Хугацаа
4жилСудлах кредит
126 кредитСуралцах хэлбэр
Танхим, цахим хосолсон
Элсэх босго оноо
Математик / Физик: 520+ оноо
Англи хэл / Нийгэм: 500+ оноо
Хиймэл оюун ухаан 2+2
Мэргэжлийн тухай
Хиймэл оюун ухааны үндсэн ойлголтыг заах: AI-ийн суурь зарчим, хөгжлийн түүх, хэрэглээний салбаруудыг ойлгуулах.
Алгоритм, аргачлал эзэмшүүлэх: Машин сургалт, хиймэл мэдрэлийн сүлжээ, байгалийн хэл боловсруулах (NLP) болон AI Visual алгоритмуудыг суралцах.
Практик ур чадвар олгох: AI хөгжүүлэлтэд Python, TensorFlow, PyTorch зэрэг технологи ашиглах. Өгөгдлийн шинжилгээ хийх, алгоритмыг хэрэгжүүлэх.
Судалгааны төсөл боловсруулах: Хиймэл оюун ухаан ашиглан бодит асуудал шийдвэрлэх төсөл хэрэгжүүлэх.
Ёс зүй ба эрсдэлийн мэдлэг олгох: AI-ийн ёс зүй, нийгэмд үзүүлэх нөлөө, эрсдэлийн удирдлагын талаар ойлголт өгөх.

Хиймэл оюун ухаан 2+2
Олж авах мэдлэг
Хиймэл оюун ухаан болон их өгөгдөл нь орчин үеийн технологийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг. Энэхүү 2+2 хөтөлбөрөөр оюутнууд AI-ийн суурь онолыг Монголд эзэмшиж, Woosong University-ийн Endicott дахь англи хэл дээрх AI and Big Data сургалтын орчинд Software Innovation эсвэл Data Science чиглэлээр ур чадвараа гүнзгийрүүлнэ.
Техникийн ур чадвар
- AI алгоритмуудыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвар: Машин сургалт, хиймэл мэдрэлийн сүлжээ, гүнзгий сургалтын алгоритмуудыг ашиглах.
- Програмчлалын хэлний мэдлэг: Python, R, Java зэрэг хэлүүд дээр ажиллах.
- AI хөгжүүлэлтийн хэрэгсэл ашиглах чадвар, TensorFlow, PyTorch, Keras зэрэг хөгжүүлэлтийн орчныг ашиглах.
- Өгөгдөлтэй ажиллах чадвар: Өгөгдөл цуглуулах, цэвэрлэх, боловсруулж, шинжилгээ хийх.
Аналитик ур чадвар
- Өгөгдлийн шинжилгээ хийх: Статистикийн арга хэрэгслээр өгөгдөлд дүн шинжилгээ хийх.
- Шийдвэр гаргах: AI-ийн тусламжтайгаар бодит асуудлуудыг шийдвэрлэх оновчтой шийдэл боловсруулах.
- Хэмжилт, гүйцэтгэл шалгах чадвар: AI загваруудын гүйцэтгэлийг үнэлэх, сайжруулах.
Чиглэл тус бүрийн ур чадвар
- Байгалийн хэл боловсруулах (NLP): Текст анализ, ярианы танилт, хэлийг ойлгох, үүсгэх.
- Компьютерийн хараа: Зураг, видео боловсруулах, таних, объект илрүүлэх чадвар.
- Автоматжуулалт: Үйл явцыг автоматжуулах загвар боловсруулах.
Бизнес ба хэрэглээний чадвар
- AI-г практикт ашиглах: Бизнесийн асуудлуудыг AI-ийн тусламжтайгаар шийдэх.
- Салбарын хэрэгцээг ойлгох: Эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэл, санхүү гэх мэт салбаруудад AI-г ашиглах чадвар.
- Эрсдэлийн удирдлага: AI хэрэглэхтэй холбоотой эрсдэл, ёс зүй, аюулгүй байдлыг удирдах.
Технологийн хөгжлийн мэдлэг
- Орчин үеийн чиг хандлага: AI-ийн сүүлийн үеийн дэвшилт, шинэ технологийг судлах, суралцах.
- Үргэлж суралцах чадвар: Технологийн өөрчлөлтөд дасан зохицох.


Ирээдүйн ажлын байр
Хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд дараах чиглэлээр ажиллах боломжтой
Машин сургалтын инженер
AI судлаач
Өгөгдлийн шинжээч, Big Data аналист
AI Visual инженер
NLP мэргэжилтэн
AI төслийн менежер

Хамтарсан их сургууль
Woosong University, Endicott
БНСУ-ын Дэжон хотод байрлах Woosong University-ийн Endicott нь AI and Big Data чиглэлээр англи хэл дээр сургалт явуулдаг олон улсын сургалтын орчинтой. Тус хөтөлбөр нь Industry 4.0-д суурилсан технологийн мэдлэг, өгөгдлийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, программ хангамжийн инновац болон практик судалгааны туршлагыг хөгжүүлэхэд чиглэнэ.
- AI and Big Data чиглэлийн англи хэл дээрх сургалтын орчин
- Software Innovation болон Data Science чиглэлийн сонголт
- Data Science болон AI-д төвлөрсөн 4LAB Research Institute-ийн судалгааны боломж
- AI, big data analytics болон Industry 4.0 чиглэлийн олон улсын багш нар
- БНСУ-ын хөгжингүй IT салбарын бодит хэрэглээ, технологийн туршлага
Хиймэл оюун ухаан 2+2
Хөтөлбөрийн танилцуулга харах
Багш хамт олон
Манай
Мэргэжлийн баг хамт олон.

Цэцэнцэнгэл
Хөтөлбөрийн зохицуулагч
AD Smart Network хөгжүүлэлтийн албаны дарга, компьютерын шинжлэх ухааны докторант

Энх-амгалан
Багш
IO Technology LLC гүйцэтгэх захирал, Программ хангамжийн инженер

Удвал
Багш
Мобайл хөгжүүлэлтийн зөвлах багш, Программ хангамжийн инженер

Наранбаатар
Багш
Frontend хөгжүүлэлтийн зөвлах багш, Программ хангамжийн инженер